310 кг дэрвэгэр жиргэрүү ургамлыг дугуйндаа нуун хилээр гаргахыг завджээ
2020 оны 9 сарын 15
Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон дэрвэгэр жиргэрүү ургамлын үндсийг их хэмжээгээр хилээр гаргахыг завдсан хэргийг илрүүлжээ.
Тодруулбал, энэ сарын 9-ний өдөр Монгол Улсын иргэн Г нь өөрийн унаж явсан тээврийн хэрэгслийн чиргүүлийн доод хэсгийн ус хадгалах сав, болон дугуйнд нийт 310 килограмм дэрвэгэр жиргэрүү гэх ургамлын үндсийг нууж, Замын-Үүд дэх Гаалийн хяналтын бүсийн гарах чиглэлд улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсан аж.
Тус хэргийг гаалийн байгууллага илрүүлэн шалгаж байна гэж Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
619826
2 эможи
Зочин
2020-09-15 15:53
№
2020-09-15 08:47
Зөрчлийн тухай хуулиар шийтгээл өнгрөөгөөд байхаар хэцүү ч юмаа даа
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: