Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно

2020 оны 9 сарын 15

Arslan.mn

Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 15-нд буюу өнөөдөр 09.00 цагт товлогдлоо.

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүхээс Ж.Эрдэнэбатад зургаан жилийн ял оноосон юм. Мөн төрийн алба хашиг эрхийг зургаан жилээр хассан.  

Шүүхээс Ж.Эрдэнэбатыг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар оролцсон, Б.Отгонбаатарыг эрх мэдэл албан тушаалыг байдлаа урвуулан ашиглаж, зохион байгуулагчаар оролцсон гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаатай хасаж, зургаан жилийн хорих ял ногдуулсан юм. 

Харин Д.Түвшинжаргал нарыг бусадтай хамтран эрх мэдэл албан тушаалыг байдлаа урвуулан ашиглахад хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 5 жилийн хорих ял,  Д.Ганбатыг мөн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 3 жилийн хорих ял ногдууллаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619831
0 эможи

Зочин
2020-09-15 15:52
keyboard_arrow_up