НМХГ: Нийслэлд бүртгэлтэй 602 мянган тээврийн хэрэгслийн 21.4 хувь нь Prius
2020 оны 9 сарын 15
Манай улсад 2020 оны есдүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 1,114,728 автотээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Эдгээрийн 602,189 буюу 54.02% нь Улаанбаатар хотод замын хөдөлгөөнд оролцдог.
Нийслэлд бүртгэлтэй автотээврийн хэрэгслүүдийг хөдөлгүүрийн төрлөөр ангилбал,
- бензин хөдөлгүүртэй 407,712,
- дизель хөдөлгүүртэй 129,858,
- цахилгаан хөдөлгүүр бүхий 306,
- хийн хөдөлгүүр бүхий 13,641 тээврийн хэрэгсэл байгаа ба тэдгээрийн 128,983 буюу 21.4% нь Toyota Prius маркийн автомашин байна.
2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өнөөдрийг хүртэл нийслэлд 66,360 автотээврийн хэрэгсэл шинээр бүртгүүлэн улсын дугаар авжээ.
Нийслэлд замын хөдөлгөөнд оролцож буй нийт автотээврийн хэрэгслийн 424,482 буюу 70.48% нь үйлдвэрлэгдсэнээс хойш 10-аас дээш жил ашиглагдсан буюу эдэлгээний баталгаат гүйлтийн нөөц багатай гэсэн үг.
Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт 2020.09.01-ний өдрийн байдлаар 313,072 тээврийн хэрэгсэл хамрагдаж, анхны үзлэгээр 3,264 автотээврийн хэрэгсэл “тэнцээгүй” байна.
Эх сурвалж: НМХГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
619835
0 эможи
ЦЭДЭН
2020-09-15 16:05
ЭНЭ УЛС ТӨРЧ НЭРТЭЙ УЛСАА ХОРЛОГЧ НАРЫН ОЛОН ЖИЛИЙН ҮР ДҮН ЭНЭ ДЭЭ , ОДОО ЦЭГЦЛЭХ ЦАГ НЬ БОЛСООН ИМПОРТЫН ТАТВАР НАСЖИЛТ БУРУУ РУЕЛ ГЭЭД ШИЙДЭЭЧЭЭ
Зочин
2020-09-15 15:52
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: