Хүүхдийн мөнгө, НӨАТ-ын буцаан олголтыг багцлан шилжүүлдэг болжээ
Монголбанк 2016 оноос хойш Үндэсний цахим гүйлгээний төвийн сүлжээний техник хангамж болон нөөц дата төвийг шинэчлэх, үндсэн сүлжээг өргөтгөх, банк хоорондын их дүнтэй гүйлгээний RTGS системийг шинэчлэх, банк санхүүгийн байгууллагуудад цахим гарын үсгийн дэд бүтцийг бий болгох ажлыг хийж гүйцэтгээд байгаа.
Тэгвэл Хүүхдийн мөнгө, НӨАТ-ын буцаан олголт, 1072 хувьцааны ногдол ашгийн буцаан олголт гэхчлэн олон хэрэглэгч рүү шилжүүлдэг өндөр дүнтэй мөнгөн гүйлгээнүүдийг багцлан, 5-10 минутын дотор л илгээж эхэлснийг Монголбанкны Үндэсний цахим гүйлгээний төвөөс мэдээлж байна.
Өмнө нь Хүүхдийн мөнгө зэрэг олон хэрэглэгч рүү шилжүүлдэг гүйлгээг Үндэсний цахим гүйлгээний төв өөрсдөө боловсруулж, дамжуулахад дор хаяж гурван өдөр шаардагддаг байжээ.