Нүхэн жорлонд унасан гурван настай хүүхдийг эсэн мэнд гаргаж, эмнэлэгт хүргэжээ
2020 оны 9 сарын 17
Нүхэн жорлонд унасан гурван настай хүүхдийг эсэн мэнд гаргажээ.
Тодруулбал, өчигдөр буюу есдүгээр сарын 16-ны нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны иргэн Х-ын хашааны нүхэн жорлонд бага насны хүүхэд унасан тухай дуудлагыг Онцгой байдлын газар хүлээн авжээ.
Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах 105 дугаар ангийн алба хаагчид 16.5 километр зам туулан 12:40 цагт очиж, хоёр настай, эрэгтэй Э-г гурван метрийн гүнтэй нүхэн жорлонгоос эсэн мэнд гаргаж Яаралтай түргэн тусламжийн төвд шилжүүлэн өгсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
619899
0 эможи
Зочин
2020-09-17 14:58
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: