Д.Будзаан: “Сүүдэр бүү тусга“ аяны хүрээнд хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх ажлыг эрчимжүүлж байна Д.Будзаан: “Сүүдэр бүү тусга“ аяны хүрээнд хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх ажлыг эрчимжүүлж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Д.Будзаан: “Сүүдэр бүү тусга“ аяны хүрээнд хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх ажлыг эрчимжүүлж байна

2020 оны 9 сарын 21

Arslan.mn

ЦЕГ-аас хүн худалдаалах гэмт хэргийн талаар мэдээлэл хийсэн.

Мэдээллийн үеэр, Эрүүгийн цагдаагийн албанаас нийт 18 бүлгийн 29 холбогдогч, 76 хохирогчтой 23 хүн худалдаалах гэмт хэргийг илрүүлсэн. Дээрх 76 хохирогчоос 22 нь насанд хүрээгүй хүүхэд байсан гэдгийг онцолсон юм.

"Бага насны хүүхэд ахуйн хүрээнд бэлгийн хүчирхийлэлд өртсөн тохиолдол өндөр байна"

Үүнтэй холбоотойгоор ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга Д.Будзаан "Охид, эмэгтэйчүүдийг ийм гэмт хэргээс хамгаалахад эцэг, эхийн үүрэг оролцоо чухал" гэдгийг хэллээ.

Тэрбээр “Бэлгийн хүчирхийлэлд өртөж буй бага насны хүүхдийн тухайд ахуйн хүрээнд буюу гэр бүл, хамаатан садны хүрээнд өртөх нь өндөр байна. Ийм төрлийн гэмт хэрэг илрээгүй, нуугдмал байх эрсдэл бий. 

Тиймээс цагдаагийн байгууллагаас зохион байгуулж буй "Сүүдэр бүү тусга" аяны хүрээнд хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх ажлуудыг эрчимжүүлэн хийж байна.

Энэ төрлийн гэмт хэргээс охид, эмэгтэйчүүдийг урьдчилан сэргийлэх, хамгаалахад эцэг, эх, асран хамгаалагчийн үүрэг оролцоо чухал.

Учир нь хараа хяналт сул, эцэг, эх нь салсан эсвэл гэр бүлтэйгээ таарамжгүй харилцаатай, гэрээсээ дайжсан хүүхдүүд гэмт хэргийн хохирогч болсон тохиолдол өндөр байгаа юм" хэмээв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619951
0 эможи

Зочин
2020-09-21 13:47
keyboard_arrow_up