ЦАГ АГААР: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна ЦАГ АГААР: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм 14°C 3449.0₮
04 сарын 24, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЦАГ АГААР: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

2020 оны 9 сарын 21

Arslan.mn

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Харин энэ сарын 22-нд зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 23-нд  зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,  25-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно.

Салхи 22-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр, 24-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 25-нутгийн зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ.

Энэ сарын 22, 23-нд зүүн аймгуудын нутгаар, 25-нд баруун аймгуудын нутгаар сэрүүхэн байх боловч бусад хугацаанд өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 12-17 градус дулаан байна. Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619953
2 эможи

Зочин
2020-09-21 13:48
keyboard_arrow_up