Зугаалж яваад сураггүй болсон 70 настай эмэгтэйг эрэн хайж байна
2020 оны 9 сарын 21
Дархан-Уул аймгийн нутаг “Хараа” голын эрэг дээр зугаалж явсан зургаан хүний нэг нь сураггүй болжээ. Тухайн үед 70 настай эмэгтэй О нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ сураггүй болсон байна. Энэ тухай дуудлага өнгөрсөн Баасан гариг (2020.09.18)-ийн орой 21:47 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Энэ дагуу Дархан-Уул аймгийн эрэн хайх аврах багийнхан цагдаагийн байгууллагаас ар гэрийнхэнтэй нь хамтран сураггүй болсон иргэнийг эрэн хайж байгаа аж. Эрлийн багийнхан өчигдрөөс эхлэн “Хараа” голын эрэг дагуу 20 км-т, усанд 44 км-т эрэн хайх ажлыг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй байна. Эрлийн ажиллагааг өнөөдөр өглөө дахин эхлүүлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
619973
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: