Баянхонгор аймагт 1,200 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орлоо
2020 оны 9 сарын 22
Баянхонгор аймгийн Номундалай 1 дүгээр лаборатори сургуулийн хуучин барилга 1965 онд ашиглалтад орж, ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарч байв.
Иймд Боловсрол шинжлэх ухааны яамнаас захиалж, Барилгын хөгжлийн төв захиалагчийн техникийн хяналтыг гүйцэтгэснээр тус сургуулийн 1,200 хүүхдийн суудалтай шинэ барилга ашиглалтад орлоо.
Номундалай 1 дүгээр лаборатори сургуулийн дотоод заслыг япон стандартын сургуулийн жишгээр засаж, Герман Улсад үйлдвэрлэсэн греполорын хулдаас, мозайкан шал, зааланд зориулалтын модон шал, Монгол Улсад үйлдвэрлэсэн ган төмөр хаалга, гурван давхар шилтэй сайн чанарын вакум цонх, металл фасад зэргийг ашиглаж барилга угсралтын ажлыг гүйцэтгэжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
619980
0 эможи
Зочин
2020-09-22 11:54
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: