СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 15 настай охин галт тэргэнд дайруулжээ
2020 оны 9 сарын 22
Өчигдөр буюу энэ сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр “Төмөр замын 407 дугаар километрийн 10-р зуутад галт тэргэнд эмэгтэй хүн дайруулсан байна” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Урьдчилсан шалгалтаар 15 настай эмэгтэй А нь сэлгээний 4147 дугаар галт тэрэгний урдуур гүйн дайруулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Өдгөө охин ГССҮТ-д эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд тус хэргийг Төмөр зам дахь цагдаагийн газар шалгаж байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
619982
1 эможи
Зочин
2020-09-22 11:54
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: