“Талийгаач охин хүчирхийлэлд өртөж байсан нь тогтоогдвол нийгмийн ажилтанд ХАРИУЦЛАГА тооцно“
Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хүүхэд хамгааллын асуудлаар мэдээлэл хийж байна.
ГБХЗХГ-ын ахлах мэргэжилтэн Ж.Азжаргал "Есөн настай охин золгүй байдлаар амь насаа алдсан хэрэг гарлаа.
2019 оны арваннэгдүгээр сард тухайн охин алга болсон талаар дуудлага хүүхдийн тусламжийн утсанд ирж байсан байна. Ингээд хоёр цагийн дараа эцэг эхээс нь дахин мэдээлэл ирж "Хүүхэд маань хөдөө байгаа эмээтэйгээ утсаар ярихаар гарсан байсан байна" гэх мэдээллийг өгч байжээ. Мөн гараа хугалаад ГССҮТ-өөр эмчлүүлж байсан байна. Тухайн үед ээж нь тоглоомын талбай дээр тоглож байгаад гэмтээсэн гэж хэлж байжээ.
Хуулийн дагуу бол хүүхэд хүчирхийлэлд өртөж байгаа эсэхэд хүн бүр анхаарал хандуулж, хүчирхийлэлд өртөж байгаа шинж тэмдэг ажиглагдвал хорооны нийгмийн ажилтан, цагдаагийн байгууллагад заавал мэдээлэх үүрэгтэй.
Ингээд хүчирхийлэлд өртөж байгааг тогтоогдож, хүчирхийлэгч нь нэг гэрт байгаа тохиолдолд 7 хүртэлх насны хүүхдийг шууд гэр бүлээс нь тусгаарладаг бол, 7-оос дээш насны хүүхдийн саналыг сонсож тусгаарлах эсэхийг шийдвэрлэдэг.
Талийгаач охины хувьд удаа дараа хүчирхийлэлд өртөж байсан нь тогтоогдвол нийгмийн ажилтанд хариуцлага тооцох арга хэмжээ авах хуулийн зохицуулалттай" гэсэн юм.
Энэ онд 0-18 насны түр хамгаалах байранд хамрагдсан 1248 хүүхэд байгаа аж. Өмнөх оныхоос 200 гаруйгаар нэмэгдсэн нь Ковид-19 цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор гэр бүлийн хүчирхийлэл эрс нэмэгдсэн хэмээн үзэж байгаа ажээ.
ШУУД ҮЗЭХ: