Өмгөөлөгчдийн холбооны их хурал ирэх сарын 3-нд болно
2020 оны 9 сарын 23
“Өмгөөлөгчдийн Холбооны Их Хурал зохион байгуулах тухай” Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн А/170 дугаар тушаалаар Өмгөөлөгчдийн Холбооны Их Хурлыг 2020 оны 10 дугаар сарын 03 -ны өдөр зохион байгуулна.
Хурлаар холбооны дүрмийг батлах, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх нэгдсэн шаардлагыг тогтоох, өмгөөлөгчдийн ёс зүйн дүрмийг батлах, холбооны ерөнхийлөгч, удирдах зөвлөл болон мэргэжлийн хариуцлагын хорооны өмгөөлөгч гишүүнийг сонгох ажээ.
Мөн өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчийн цалин болон гишүүнчлэлийн хураамжийн хэмжээг тогтоох, түүнчлэн холбооны шагналыг бий болгох, түүнийг олгох журмыг батлах, хяналтын зөвлөлийн ажиллах журмыг батлах зэрэг сэдвээр өмгөөлөгчид хуралдах юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
620026
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: