Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтэс ШИНЭ БАЙРТАЙ боллоо Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтэс ШИНЭ БАЙРТАЙ боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтэс ШИНЭ БАЙРТАЙ боллоо

2020 оны 9 сарын 29

Arslan.mn

Тэртээ 1935 онд “Налайх”-ын их уурхайн дэргэд байгуулагдсан цагдаагийн постоос эхлэн нийгэм, эдийн засаг, он цагийн хувьслаар өргөжин хөгжиж ирсэн Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн 85, Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн босгон дээр Нийслэлийн 2020 оны төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан энэхүү барилгын ажил дуусаж өнөөдөр /2020.09.28/ Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс шинэхэн ажлын байрныхаа түлхүүрийг гардан авлаа.

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан, “Бат-Угсралт” констракшн ХХК-ий хамт олон болон  Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Энхбаяр болон үе, үеийн дарга удирдлагууд, алба хаагчид оролцсон юм.

Энэхүү барилгыг барих шийдвэр гаргасан дэмжсэн үе, үеийн сайд, дарга удирдлагууд барилгын ажлыг богино хугацаанд чанартай гүйцэтгэж өгсөн “Бат-Угсралт” констракшн  ХХК-ий хамт олонд тус цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүн талархал илэрхийллээ.

Тус цагдаагийн хэлтсийн барилга ашиглалтад орсноор алба хаагчдын ажиллах орчин нөхцөл сайжирч, алслагдсан дүүргүүдийн иргэд, оршин суугчдад цагдаагийн байгууллагаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээг чанартай түргэн, шуурхай үзүүлэх нөхцөл боломжоор бүрэн хангагдсан үр дүнтэй ажил, арга хэмжээ болж байна.

Arslan.mn

Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтэс нь хууль сахиулах үүргээ нэр төртэй биелүүлж, Улсын Их Хурал, Засгийн газраас батлан мөрдөж буй бодлого, шийдвэр, хөтөлбөр, албан даалгавар, тушаал, захирамж биелэлтийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхээс гадна хариуцсан дүүргийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд иргэд, олон нийтэд түшиглэн, төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Гэр бүлсэг Налайх” хөтөлбөрийг санаачлан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Эх сурвалж: ЦЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620119
0 эможи

ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up