Сиэтл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 248 иргэн эх орондоо ирлээ
2020 оны 10 сарын 01
Сиэтл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 14:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус онгоцоор 248 иргэн эх орондоо ирсэн юм. Тодруулбал,
- Эрүүл мэндийн шалтгаантай-12,
- Өндөр настан-38,
- Бага насны хүүхэдтэй гэр бүл-50,
- Жирэмсэн-2,
- Бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 135 иргэн байна.
Иргэдийг “Корпорэйт” зочид буудал, “Наранбулаг” амралтын газарт тусгаарлах хуваарьтай байсан ч дулааны шугамын засварын ажлын улмаас “Эрхэс”, “Тэмүжин”, “Майсон” зочид буудал, “Синдүра мед” эмнэлэг, “Налгар” амралтын газарт тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдэээлэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
620179
0 эможи
Зочин
2020-10-01 20:58
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: