Ж.АМАРБАЯСГАЛАН: Бусдын амь нас эрсдэхээс авран хамгаалах нь цагдаагийн алба хаагч бидний үүрэг Ж.АМАРБАЯСГАЛАН: Бусдын амь нас эрсдэхээс авран хамгаалах нь цагдаагийн алба хаагч бидний үүрэг
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 19, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ж.АМАРБАЯСГАЛАН: Бусдын амь нас эрсдэхээс авран хамгаалах нь цагдаагийн алба хаагч бидний үүрэг

2020 оны 10 сарын 01

Arslan.mn

Галын аюулаас таван хүний амь насыг аварсан Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар  дугаар хэлтсийн эргүүлийн цагдаа,  цагдаагийн дэд ахлагч Ж.Амарбаясгаланг бид редакцдаа урьж, ярилцлаа.

-Та Баянгол дүүргийн V хороо, X хорооллын 45 дугаар байрны подвальд ахуйн хий дэлбэрсний улмаас гарсан галын аюулаас таван хүний амь аварсан шүү дээ. Энэ баатарлаг үйлсэд тань уншигч олныхоо өмнөөс талархал
илэрхийлье. Тухайн үед  юу болсон талаар яриагаар ярилцлагаа эхлэе ?

-Тухайн үед би гэртээ амарч байсан. Дэлбэрэлт болоод хүчтэй дуу чимээ гарсан учир босоод юу болов гээд харсан. Гэмтсэн хоёр хүн гараад гүйж байсан юм. Тэгээд хувцасаа өмсөөд буугаад очтол манай нэгдүгээр орцны подвальд юм дэлбэрсэн байв. Дотор нь ороход гурван хүн бэртэж гэмтсэн, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай байсан тул тэдгээр хүмүүсийг машинаар ГССҮТ-д хүргэсэн юм. 

Хоёр хүний биеийн байдал нөгөө гурвыгаа бодвол арай гайгүй байсан учир юун түрүүнд тэр гурван иргэнд анхан шатны тусламж үзүүлсэн. Дэлбэрэлтийн улмаас шоконд орж, өөрсдөө аюулаас гарах, нэгэндээ тусламж үзүүлэх боломж, бололцоогүй байсан даа. 

-Дэлбэрэлт болж байгаа газарт галын аюул руу хэр баргийн хүн зориг шулуудаж орохгүй болов уу. Таны хувьд тухайн үед юу бодогдож байв? 
-Цагдаагийн албаны тухай хуулийн дөрөвдүгээр зүйлд заасан Гэмт хэрэгтэй тэмцэх, нйитийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах үндсэн чиг үүргийнхээ хүрээнд хуульд заасан анхны тусламжийг үзүүлэх үүднээс ГССҮТ рүү хүргэсэн юм. Хүргэх үед нэг иргэний биеийн байдал маш хүнд, хоёр иргэн тус эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хэвтэн эмчлүүлэх шаардлагатайгаар үлдсэн. 

-Галын аюулд өртсөн иргэд хэдэн настай, ар гэрийн байдал нь ямар хүмүүс байсан бэ?
-Гэмтэж, бэртсэн иргэд 26-43 насныхан байсан. Бүгд гэр бүл, үр хүүхэдтэй хүмүүс. 

-Таны хувьд цагдаагийн байгууллагад хэд дэх жилдээ ажиллаж байгаа вэ? 
-Цагдаагийн байгууллагад гурав дахь жилдээ ажиллаж байна. Би эрх зүйч мэргэжилтэй, цагдаагийн байгууллагад ажиллах чин хүсэл эрэлзэлтэй байсан. Миний аав Төв аймгийн Заамар сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн хэв журам хариуцсан ахлах байцаагчаар ажиллаж байгаад цэргийн байнгын тэтгэвэрт гарсан, цагдаагийн бэлтгэл хошууч цолтой хүн байдаг. Бага байхын л аавыгаа дагаж, заавар зөвлөгөөг нь авч ирсэн болохоор энэ салбарт ажиллах чин хүсэлтэй болсон гэж боддог. 

-Хүний амь нас аврах гэх мэт баатарлаг үйлсээс эхлээд энэ мэргэжлээр ажиллахын сайхан нь юунд байдаг вэ? 
- Миний хувьд энэ мэргэжлийг эзэмшсэнээрээ бахархдаг. Мөн ХСИС-ийн Ахлагчийн сургуулийн Цагдаагийн албаны тэнхмийн эрхлэгч Ч.Аюурзана гэж миний багш байгаа. Мэддэг чаддаг бүхнээ зааж өгсөн багшдаа их талархаж байна. Дээрээс нь цагдаагийн байгууллагад мөр зэрэгцэн ажиллаж байгаа залуучуудыгаа би их хүндэлдэг.  Яагаад гэвэл өдөр тутмын ажлуудаас ил гараад явж байгаа нь л энэ болохоос албан хаагчид өдөр бүр чимээгүйхэн гавьяа байгуулсаар л байдаг. Цагдаагийн алба хаагч хүний амь нас эрсдэх аюултай байхад зүгээр хараад байж болохгүй шүү дээ.  Энэ бидний үүрэг. 

-Галын аюул руу хүн аврахаар ороход тань таны гэргий яаж хүлээж авсан бэ? 
-Миний эхнэр мөн л цагдаагийн албан хаагч. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтэст Эрүүлжүүлэх, түр саатуулах байрны эмч хийдэг. Нэг системд ажилладаг, нэг байгууллагын хүмүүс учир сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй байсан юм.  Хүний амь авраад үндсэн үүргээ биелүүлээд гараад ирэхэд эхнэр маань баяртай байсан.

Эх сурвалж: ergelt.mn 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620181
1 эможи

зочин
2020-10-04 16:20
Онцгой байдалд ажилд ороо ахаа тэнд тохирох хүн байнаа
зочин
2020-10-04 16:20
Онцгой байдалд ажилд ороо ахаа тэнд тохирох хүн байнаа
Зочин
2020-10-01 20:58
ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up