Богдхан ууланд самар түүж байгаад алга болсон эрэгтэйн цогцсыг олжээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Богдхан уулын Төр хурхын аманд самар түүж явсан нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны харьяат иргэн /37 настай, эрэгтэй П, мөн дүүргийн 14 дүгээр хорооны харьяат иргэн 44 настай, эрэгтэй М нар төөрсөн тухай дуудлагыг аравдугаар сарын 1-ний өдрийн 03:12 цагт хүлээн авсан. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги-105-ын алба хаагчид 25 км зам туулан 03:47 цагт очиж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй.
Иймд мөн өдрийн 09:00 цагт хүч нэмэгдүүлэн тус ангийн алба хаагчид, Хан-Уул дүүргийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 18:13 цагт Богдхан уулын Төр хурхын амны баруун энгэрээс иргэн М-ийг эсэн мэнд, иргэн П /37 настай, эрэгтэй/-ийн цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.