Зам тээврийн ослын улмаас 23 хүн гэмтсэний 7 нь ХҮҮХЭД байна Зам тээврийн ослын улмаас 23 хүн гэмтсэний 7 нь ХҮҮХЭД байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 08, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Зам тээврийн ослын улмаас 23 хүн гэмтсэний 7 нь ХҮҮХЭД байна

2020 оны 10 сарын 02

Arslan.mn

Есдүгээр сарын 28-аас аравдугаар сарын 1-ний өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1646 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 1124 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Зам тээврийн ослын улмаас 23 хүн гэмтсэний 7 нь хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 3, орон нутагт 3 хүний амь нас хохирсон байна. 

Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр –15
  • Унадаг дугуйтай зорчигч мөргөх-2
  • Мөргөлдөх хэлбэрээр-4
  • Онхолдох хэлбэрээр -1
  • Тээврийн хэрэгсэл өнхөрч-1

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

  • 2020.10.01-ний өдрийн 14:36 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханбогд сум Гавьлуут баг / Гашуун сухайт хилийн боомт орох 118 км/ асфальтан замд JAC маркийн автомашин онхолдож, жолооч 45 настай, эрэгтэй Д-н амь нас хохирсон.
  • 2020.10.01-ний өдрийн 22:47 цагийн орчим БЗД-ийн 8 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө, Тэнгэр худалдааны төвийн баруун замд Toyota prius маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч 84 настай эрэгтэй П-г мөргөж амь насыг хохироосон.

Давуу эрх бүхий явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 421 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцож ажилласан.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 107 жолоочийг илрүүлж, эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 15 жолоочийг шүүхээр баривчлуулж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Тээврийн хэрэгслийн жолооч та уулзвар гарц руу ойртон ирээд хурдаа хасаж, түүгээр гарч байгаа болон гарахаар завдаж буй явган зорчигчид зам тавьж үүрэгтэй тул замын хөдөлгөөнд үүргээ биелүүлж оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас уриалж байна.

Эх сурвалж: ТЦА
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620201
0 эможи

Зочин
2020-10-04 03:11
DR. PRADHAN
2020-10-02 22:24
ЕРӨНХИЙ ПУЛИКТЭЙ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ, намайг Adio prisoni гэдэг, би Монгол гаралтай Би энэ хэрэгслийг ашиглан Адитя Прадханы нэрэмжит улсын эмнэлэгт нэг бөөрөө зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа дэлхий нийтэд мэдээлэхийг хүсч байна. Өмнө нь би олон жилийн турш ядуу амьдарч байгаад бөөрөө зарах чин сэтгэлтэй эмнэлэг хайж байсан. Намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулсан томоохон найзтайгаа уулзаж, үнийг нь тохиролцдог бөгөөд тэд миний бөөрийг 780,000 доллараар худалдаж авахаар тохиролцсон бөгөөд намайг хагалгаанд орохоос өмнө төлбөрийн хагасыг нь төлсөн. Мэс засал хийсний дараа тэд надад үлдсэн мөнгөний үлдэгдлийг өгдөг бөгөөд миний бие эрүүл мэндийн хувьд сайн хэвээр байгаа бөгөөд ядуурал бол гэмт хэрэг мөн тул гэмт хэрэг тул амьдралдаа дахин баяртай байна. Бөөрөө зарахаас гадна эрүүл байхын тулд зөв газар хайж байгаа хүмүүст ADITYA эмнэлэг дээрээс холбоо барьж болно. [DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM] Дахин нэг удаа байхгүй байгаа зүйлээ авахын тулд та хэрэгтэй зүйлээ ашиглах хэрэгтэй бөгөөд одоо ч гэсэн эрүүл мэндийн байдал сайн хэвээр байх болно, яагаад гэвэл ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө нь хамгаалалтын хэрэгсэл болж байгаа тул одоо эмнэлэг рүү [DR.PRADHAN] руу залгаарай. UROLOGIST.LT.COL@GMAIL.COM]
keyboard_arrow_up