Өсвөр насны хүүхэд согтуурсан үедээ өндрөөс үсэрчээ
2020 оны 10 сарын 05
Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт өсвөр насны хүүхэд зургаан давхраас үсэрсэн хэрэг гарсан байна.
Тодруулбал, аравдугаар сарын 4-ны өдөр Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт “байрны гадна эмэгтэй хүн өдрөөс унасан юм шиг байна” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Тус дуудлага мэдээллийн дагуу шалгалт хийхэд 17 настай М нь тус байрны зургаан давхрын цонхоор согтуурсан үедээ үсэрсэн нь тогтоогдсон байна.
Биеийн байдал нь хүндэвтэр байгаа бөгөөд энэ хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
4
1
1
620232
7 эможи
Зочин
2020-10-05 13:34
Монгол залуу
2020-10-05 12:31
Монгол залуучуудад ирээдүй байхгүй үүнийг ухаарсан ухаантай хэд нь эхнээсээ амиа хорлож, бусад нь гадаад улс руу нүүдэл хийцгээж байна.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: