ХЗДХЯ-ны удирдлагууд ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ ХЗДХЯ-ны удирдлагууд ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ХЗДХЯ-ны удирдлагууд ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

2020 оны 10 сарын 05

Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Дэд сайд С.Баатаржав, Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж болон нэгжийн удирдлагууд өнөөдөр ахмадуудаа хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр салбарын сайд ирэх жилүүдэд эрх зүйн шинэтгэлийн хүрээнд хийх ажлуудынхаа талаар товч танилцуулаад, эдгээр зорилтуудыг төгөлдөржүүлж ажил хэрэг болгоход та бүхний маань арвин их туршлага, мэдлэг боловсрол, хамтын ажиллагаа бидэнд хэрэгтэй. Ахмадуудынхаа үнэтэй сургааль, зөвлөмжийг үйл ажиллагаандаа тусгаж, үйл хэргийг тань үргэлжлүүлнэ.

Мөн төр засгаас ахмад настантай холбоотой хэрэгжүүлэх бодлого шийдвэрийг дагаж, ахмадуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр  анхаарч ажиллана гэдгээ илэрхийлээд, ахмадууддаа зориулан шинээр бэлтгэж, хэвлүүлсэн “Ахмад настны тухай хууль тогтоомжийн эмхэтгэл”-ийг гардуулж өгөв.

Тэрээр тус эмхэтгэлд ахмад настны холбогдолтой олон хууль тогтоомжийн шинэчилсэн найруулга, Засгийн газрын тогтоол, шийдвэрүүдээс гадна мөн тус яамнаас шинээр баталсан “Хууль зүй, дотоод хэргийн яаманд ажиллаж байсан ахмад настанд тусламж олгох, дэмжлэг үзүүлэх журам” хэвлэгдсэн байгааг онцлон хэллээ.

Уулзалтын үеэр ахмад буурлууд маань залуу хойч үедээ сургааль, зөвлөмжөө харамгүй хайрлаж, салбарын сайд, удирдлагууд болон хамт олонд ажлын амжилт хүсээд, 2021 онд тохиох 110 жилийн тэгш ойгоо амжилт, бүтээлээр дүүрэн угтахыг ерөөсөн юм.

       Ахмад настан, азай буурлууд маань урт насалж, удаан жаргаарай.

Эх сурвалж: ХЗДХЯ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620238
0 эможи

зочин
2020-10-05 14:33
Хүмүүсийг маш их доромжлолох юм. Азай буурал ч гэх шиг. Маш бүдүүлэг, насаар нь ялгасан байдал.
Зочин
2020-10-05 13:35
ХЗДХЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up