Ц.НАСАНБАТ: 71 хэрэгт ЯЛЛАХ ДҮГНЭЛТ үйлдэн ШҮҮХЭД шилжүүлсэн Ц.НАСАНБАТ: 71 хэрэгт ЯЛЛАХ ДҮГНЭЛТ үйлдэн ШҮҮХЭД шилжүүлсэн
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 13, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Ц.НАСАНБАТ: 71 хэрэгт ЯЛЛАХ ДҮГНЭЛТ үйлдэн ШҮҮХЭД шилжүүлсэн

2020 оны 10 сарын 07

Arslan.mn

Нийслэлийн прокурорын газраас  2020 оны гуравдугаар улирлын байдлаар хянаж шийдвэрлэгдсэн хэргийн талаар мэдээлэл хийлээ. 

Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат “Нийслэлийн прокурорын газраас  2020 оны гуравдугаар улирлын байдлаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан 570 хэрэгт хяналт тавьсан. Эдгээрээс 273 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Өнгөрсөн гурван сард нийслэлийн прокурорын газраас 71 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. 

Өнөөдрийн байдлаар “Жаст” группын захирал Ш.Батхүү нарт холбогдох залилах, албан тушаалаа урвуулсан, хуурамч нотлох баримт шүүхэд гаргаж өгсөн, мөнгө угаасан гэх мэт үйлдлүүдтэй эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан буюу гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хуралдаан гурав дахь өдрөө үргэлжилж байна. Үүнд, нийслэлийн прокурорын газраас прокурорууд яллах дүгнэлт үйлдсэн. Улсын яллагчаар шүүх хуралдаан оролцож байна. Мөн УИХ-ын гишүүдтэй холбоотой шалгаж байгаа хэргүүд байгаа” гэлээ.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620290
1 эможи

Зочин
2020-10-07 13:33
иргэн
2020-10-07 11:44
Болж байна, Зохих ялыг нь тултал нь үүрүүл.
keyboard_arrow_up