Яармагийн зам дээр гарч буй ослын шалтгаан СУРТАЛЧИЛГААНЫ САМБАРУУД болж байна гэв Яармагийн зам дээр гарч буй ослын шалтгаан СУРТАЛЧИЛГААНЫ САМБАРУУД болж байна гэв
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Яармагийн зам дээр гарч буй ослын шалтгаан СУРТАЛЧИЛГААНЫ САМБАРУУД болж байна гэв

2020 оны 10 сарын 08

Arslan.mn

Яармагийн зам дээр хоёр өдөр дараалан явган хүний гарцаар гарч байсан бага насны хүүхэд машинд мөргүүлсэн осол гарсан. Иргэдийн зүгээс сошиал орчинд Яармагийн зам дээр гарч буй ослын шалтгааныг сонгуулийн сурталчилгааны самбартай холбож их шүүмжлэлтэй хандаж байна. Тэрээр Ардчилсан нам, ХҮН намынхан том хэмжээтэй сонгуулийн материалуудаа замын голд байршуулж, үзэгдэх орчинг хязгаарлан, явган тэр тусмаа хүүхдүүдийн аюулгүй байдалд заналхийлж байгаа хэмээжээ.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Та энэ зурагны цаанаас явган зорчигчийг олж харж чадах болов уу? Хүүхэд дайруулаад тав хоноход дээрх намынхан алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрөхгүйгээр үл барам "Манай материалаас болж хүүхэд дайруулаагүй" гэсэн утгатай зүйл яриад явах нь хэр зохимжтой вэ? 

Arslan.mn

Тэгвэл МАН сурталчилгааны материалаа иргэдээс ирсэн саналыг хүлээн авч, замын хажуугаар үзэгдэх орчинг хязгаарлахгүйгээр байрлуулсан нь дээрх зурагнаас тодхон харагдана. Сонгуулийн үед өөрийгөө олонд таниулах нь чухал ч ЭРДЭНЭТ хүний амь нас түүнээс чухал гэдгийг санаж, дүрмийн дагуу сурталчилгааны самбараа байршуулахыг уриалж байна. 

Энэ зураг ч мөн үзэгдэх орчинг хязгаарлаж байгаа нь харагдаж байна

Үүнээс гадна жолооч та бүхэн явган хүний гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасаж, гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгч байхыг, мөн эцэг, эхчүүд 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байхыг ТЦА-аас анхааруулж байна.

Зарим иргэд арга ядахдаа сурталчилгааны самбарыг буулгажээ

Явган хүний зам дээр ч биш ингээд тавих нь зүгээр байгаа биз.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
angry an post
620310
7 эможи

Зочин
2020-10-10 22:16
Самбар луу буруу чихэж байхаар гүүр тавих асуудал хөндвөл яасын бэ хүүхэд бүү хэл том хүн гарцаар гарахад хэцүү зам ш дээ
ЦЭДЭН
2020-10-09 13:11
Одоо амар болжээ ,Хүн дайрж алчихаад амьгүй самбаруу буруугаа чихээд , Одоо цас шуурч байвал цасруу чихэхнээ ккк
Зочин
2020-10-08 11:42
Албан тушаал авч байвал хүний амь нас тэдэнд юу ч биш
Зочин
2020-10-08 10:57
Иргэн
2020-10-08 10:56
Гудамжинд хог болгосон самбарууд тавихгүй байх нь зүйтэй. Ийм маягийн суртачилгааг хориглох нь зүйтэй.
keyboard_arrow_up