УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн ЯЛЛАГДАГЧААР татах тогтоолтой танилцахгүй байна УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн ЯЛЛАГДАГЧААР татах тогтоолтой танилцахгүй байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн ЯЛЛАГДАГЧААР татах тогтоолтой танилцахгүй байна

2020 оны 10 сарын 09

Arslan.mn

Баянхонгор аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон, Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан А.Адъяасүрэнгээс өчигдөр хэвлэлийнхэн эрүүгийн хэрэгт холбогдон шалгуулж буй гэх мэдээллийг тодруулахад “Миний хувьд урьд нь хувийн хэвшилд ажиллаж байсан. Намайг хуулийн байгууллагаас дуудаж шалгасан, байцаалт авсан зүйл байхгүй. Сонгууль дууссан болохоор үнэн, мөн нь тогтоогдох байх” гэсэн тайлбар хийв. Уг нь уржигдар прокурорын байгууллагаас мэдээлэл хийх үеэр “УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” хэмээсэн юм.

Баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр, тэрбээр яллагдагчаар татах тогтоолтой танилцахгүй өдий хүрч буй гэнэ. Албадан ирүүлэх гэхээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээрээ халхавчилж байгаа учраас хууль сахиулах байгууллагынхны хэрэг шийдвэрлэх ажиллагаа удаашрах болжээ. Уг нь гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулж шийдвэрлүүлэх хуультай ч одоогоор ийм арга хэмжээ аваагүйг ч эх сурвалжууд батлав.

БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Тэнгри транс”, “Сан тээвэр”, “Ульгансар транс” компанийнхаа хүнд даацын ачааны 680 автомашинд улс хоорондын ачаа тээврийн С зөвшөөрөл олгуулахын тулд А.Адъяасүрэн Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламд түүний хүргэн Б.Габитаар дамжуулан энэ оны гуравдугаар сарын 31-нд Чингэлтэй дүүргийн III хорооны нутаг, “Peace tower”-ын 804 тоот өрөөнд 100 000 ам.доллар өгсөн хэрэгт холбогдсон юм. Улмаар НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.5-1 дэх хэсэгт заасан “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад эд зүйл өгсөн” гэх үндэслэлээр яллагдагчаар татах тогтоол батлаад нэн даруй танилцуулахыг өнгөрсөн тавдугаар сард АТГ-ын мөрдөгчид даалгасан аж.

Гэвч уг тогтоолтой танилцаж, гарын үсэг зуралгүй өдий хүрч буй гэнэ. Харин түүнээс хахууль авсан хэрэгт холбогдсон Г.Доржпаламыг албан тушаалаас нь түдгэлзүүлэн шалгаж байгаа агаад тэрбээр “А.Адъяасүрэн утсаар ярьсны дагуу хүргэнээ явуулж мөнгө авхуулсан. Хүргэн над руу ярьж мөнгө авчихлаа, одоо яах вэ гэж байсан” хэмээн мэдүүлэг өгсний дагуу яллагдагчаар тооцсон гэх мэдээлэл бий.

Бэлтгэсэн: Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
3
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
6
620332
13 эможи

t
2020-10-13 09:02
huuli duudsan bol levchigee zuugeed nuguu yugaa ugaagad ochih estoi
Зочин
2020-10-10 14:43
udaxgvi duudana aa odooxon
Zochin
2020-10-10 12:24
Iim nowshnuud ih hurald garchhaar yaj mongol hugjih ve dee. Bayanhongoriihoon aliin bolgon hogiin yumnud songoh gsiin be
Зочин
2020-10-10 11:48
Ийм хулгайч нарыг төрд гаргадаг нь дандаа орон нутгийн сонгогчид. Хэдэн малаас чинь
batj
2020-10-10 07:32
hulgaach nariig arsiig ni huulaad uguu bolj bna
Ganaa
2020-10-10 06:43
AN-in shunalin tulam tegj l taarna.
Tj
2020-10-10 02:44
Энэ хүүхний өвөрт орох юмсан.
Novsh
2020-10-10 02:42
Turiin ordon gemt xeregtnyydiin yyr baix yosgyi. Biud!
Зочин
2020-10-09 22:37
Дуудсан бол очих ёстой. Харин хамгаалалтын цайз болгохыг болино уу?
Зочин
2020-10-09 19:43
Яанхан өлөгчингө шийтгэ яанхан өлөгчин
Зочин
2020-10-09 17:17
иргэн
2020-10-09 16:43
ичин, ичиг
Иргэн
2020-10-09 13:42
Ардын хүүхдийг ингээд байлгаад байх уу.
их багш нь очоод хэрэггүй гэжээ
2020-10-09 13:35
Иргэн
Зочин
2020-10-09 13:23
ЦЭДЭН
2020-10-09 13:00
МОНГОЛ УЛС 2000-оноос хойш хээл хахуулд живээ биз дээ , Өөр яаах байсан юм ??? Авилгын хаан заглмайлсан эцэг блосон хүн МАХН-г өмчилөж авчихаад одоо ахиад улс орноо цөлмөөр байна гээд улс төрөөс салахгүй ард иргэдийн толгойг эргүүлээд ичигүй яваж байна шүү дээ
Зочин
2020-10-09 12:22
Орхичоочдээ ямарч бсан билэгт гуайгаас дээр. Билэгт авгай эмнэлэг улсад шахаа бидэ
Зочин
2020-10-09 10:45
Одоо л монголд шудрага эрх тэгш хууль байдаг эсэх, хэрэгждэг эсэхийг харж дээ.
keyboard_arrow_up