ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн хяналт шалгалт хийхдээ анхаарах асуудлаар ЧИГЛЭЛ өглөө
2020 оны 10 сарын 11
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн Хяналт шалгалтын газрын ажилтнуудтай уулзаж, Хяналт шалгалт хийхдээ анхаарах асуудлын талаар чиглэл өглөө.
Тухайлбал,
- Орон нутагт хяналт шалгалтаар ажиллахдаа ашиг сонирхлын зөрчилгүй, төрийн албан хаагчийн ёс зүйг чанд баримтлан ажиллах,
- Төлөвлөгөөт хяналт шалгалтын үйл явц, илэрсэн зөрчил, авсан арга хэмжээний талаар мэдээллийг олон нийтэд цаг алдалгүй шуурхай хүргэхэд анхаарч, иргэдэд хүргэх мэдээллийн ил тод байдлыг ханган ажиллах,
- Эрүүл мэндийн байгууллагуудад хийсэн шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчлийг арилгуулахад аймаг орон нутгийн Эрүүл мэндийн газар, Тусгай зөвшөөрлийн комисстой хамтран ажиллах,
- Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчлэлттэй холбоотой байгууллагын бүтэц, зохион байгуулалтанд орох өөрчлөлттэй уялдуулан дотоод аудитийн нэгжтэй болоход бэлтгэх,
- Энэ онд хяналт шалгалт хийгдсэн аймгуудад ажилласан тайланг Газрын зөвлөлийн хурлаар шуурхай танилцуулж, цаашид хийгдэх шалгалтын удирдамжийг газрын зөвлөлийн даргын хурлаар хэлэлцүүлж байх талаар үүрэг чиглэл өглөө.
Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
620363
1 эможи
Зочин
2020-10-11 13:57
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: