Сэлэнгэд самар түүхээр явсан эрэгтэй сураггүй алга болжээ
2020 оны 10 сарын 12
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн Зэрлэгийн нуруу гэдэг газар Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат 52 настай эрэгтэй О самар түүхээр яваад сураггүй болжээ. Энэ тухай дуудлагыг аравдугаар сарын 10-ны өдрийн 13:45 цагт цагдаагийн байгууллага хүлээн авсан байна.
Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, Хүдэр сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 11-ний өдрийн 07:00 цагаас эхлэн “Зэрлэгийн нуруу”-ны урд хэсгээр 23 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул өчигдөр 20:20 цагт эрлийг түр зогсоосон аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
620394
0 эможи
Зочин
2020-10-12 15:27
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: