Сонгуулийн автоматжуулсан системийн өгөгдөл дамжуулах туршилт хийв Сонгуулийн автоматжуулсан системийн өгөгдөл дамжуулах туршилт хийв
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Сонгуулийн автоматжуулсан системийн өгөгдөл дамжуулах туршилт хийв

2020 оны 10 сарын 13

Arslan.mn

СЕХ-ноос Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд сонгуулийн автоматжуулсан системийн өгөгдөл дамжуулах туршилтыг энэ сарын 11-нд орон даяар зохион байгуулжээ. Энэ сарын 15-нд болон орон нутгийн сонгуульд улсын хэмжээнд 2148 санал авах байранд 2615 санал тоолох төхөөрөмжөөр сонгогчийн саналыг авах юм. Сонгогчийн тооноос шалтгаалан 1681 санал авах байранд тус бүр нэг төхөөрөмж, 467 санал авах байранд тус бүр 2 төхөөрөмж байрлуулжээ. Сонгуулийн өгөгдөл дамжуулах туршилт нь санал тоолох төхөөрөмж санал авах байранд эвдрэл гэмтэлгүй, зөв хүргэгдсэн эсэх, дүн мэдээ дамжуулах сүлжээ хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалгах зорилготой юм. Энэхүү туршилтад урьдчилан бэлтгэсэн туршилтын саналын хуудсыг ашигладаг. Өөрөөр хэлбэл, санал тоолох төхөөрөмжид уншигдах боломжтой, бүх нэр дэвшигчид санал өгсөн болон санал огт тэмдэглээгүй хуудас, түүнчлэн төхөөрөмжид уншигдах боломжгүй, мандатын тооноос илүү тэмдэглэгээтэй хуудас, бар кодын гэмтэлтэй хуудсыг уншуулж, дүнг төв серверт хамгаалалт бүхий сүлжээгээр дамжуулахад ямар нэгэн доголдол, алдаа гарсангүй. Сонгуулийн үеэр автоматжуулсан системийн тасралтгүй ажиллагааг хангах үүрэгтэй 21 аймаг, 9 дүүрэгт ажиллах мэдээллийн технологийн 30 багийн бүрэлдэхүүн, санал тоолох төхөөрөмжийг хариуцан ажиллах мэдээллийн технологийн даамал зэрэг нийт 2559 төрийн албан хаагч ажиллана.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620401
0 эможи

Зочин
2020-10-13 08:57
keyboard_arrow_up