Хүүхэд багачуудын цэцэрлэгт хамрагдалт нэмэгдлээ
2020 оны 10 сарын 13
Нийслэлийн Налайх дүүргийн нэгдүгээр хороонд Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалгаар Барилгын хөгжлийн төв захиалагчийн техникийн хяналтыг гүйцэтгэж 150 хүүхдийн цэцэрлэг шинээр ашиглалтад орууллаа. Энэхүү цэцэрлэгт тус дүүргийн 1,7-р хорооны хүүхдүүд хамрагдах юм. Дашрамд дурьдахад Налайх дүүргийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрах насны 3658 хүүхэд байдгаас 2400 орчим нь цэцэрлэгт хүмүүждэг байсан. Тэгвэл шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо 150-аар нэмэгдэж байгаа юм.
Гүйцэтгэгч: “Оточ ноёдууд” ХХК
Зохиогч: “Нутаг консалтинг” ХХК
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
620419
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: