ШЕЗ: Хахууль өгөх гэмт хэрэг 12 ДАХИН өсөж, дээрэмдэх гэмт хэрэг 19 хувиар буурчээ
2020 оны 10 сарын 13
ШЕЗ-өөс өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Нээлттэй шүүх" хэвлэлийн хурал хийж, Монгол улсын шүүхийн 2020 оны гуравдугаар улирлын шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцууллаа.
Уг статистик мэдээллээр хахууль өгөх гэмт хэрэг өмнөх оноос 12 дахин, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг өмнөх оноос 4 дахин өссөн байна. Үүнд:
- Хахууль өгөх - 12 дахин
- Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах - 4 дахин
- Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах 2,6 дахин
- Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг - 87,4
- Хахууль авах - 55,6 хувь
- Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах - 46,8 хувь
- Залилах - 30,3 хувь
- Мал хулгайлах - 20,8 хувь
- Хүнийг алах - 14,5 хувь
- Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх - 10,3 хувь
- Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах - 10 хувь
- Хүчиндэх - 6,4 хувиар тус тус өсжээ.
Харин дээрэмдэх гэмт хэрэг 18,7 хувиар, Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 35 хувиар өмнөх оны мөн үеэс буурсан байна.
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг буурсан байна. Үүнд:
- Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах - 48,3
- Үндэсний аюулгүй байдлын эсрэг - 35 хувиар
- Улсын хилээр барааг хууль бусаар хил нэвтрүүлэх - 32,7 хувиар
- Дээрэмдэх - 18,7 хувиар
- Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих - 3 хувиар тус тус буурсан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
620428
1 эможи
Z
2020-10-15 10:07
Avilga buuraad mongol mini saihan hogjoosei hun ardiin amidral saijrah boltugai
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: