“Жаст“-ын Ш.Батхүүд холбогдох шүүх хурал долоо хоног үргэлжилж байна
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2020 оны III улиралд шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн шүүн таслах ажлын дүн мэдээг өнөөдөр танилцуулав.
Энэ үеэр Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэръяа сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, Ш.Батхүүгийн хэргийн шүүх хурал долоо дахь хоног дээрээ явж байна. Өнөөдөр бидний авсан мэдээллээр эд мөрийн баримтыг шалгах явцдаа байгаа юм байна. Тиймээс энэ долоо хоногтоо багтаж шийдвэр нь гарах болов уу гэж харж байна гэлээ.
Мөн тэрбээр Нигери улсын иргэдэд холбогдох хэрэг нь шүүхээр эцэслэн шийдэгдээгүй байхад таслан сэргийлэх арга хэмжээг нь цуцлаад тухайн иргэд нь өөрсдөө сул чөлөөтэй явж байгаад дахиж хар тамхи зөөвөрлөж зарсан гэдэг нь худал. Өөрөөр хэлбэл, шүүхээс тухайн иргэдийн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үлдээсэн хэмээлээ.