Нийслэлд оруулахаар завдсан 39,9 ТН ТҮҮХИЙ НҮҮРСИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
2020 оны 10 сарын 14
Нийслэлийн авто тээврийн 8 товчоонд НМХГ-ын эргүүл хяналтын ажилтнууд 24 цагийн туршид хөдөө орон нутгаас түүхий нүүрс нийслэл рүү оруулахгүй байх чиг үүрэгтэйгээр хяналт шалгалт хийж байна.
Шалгалтын явцад авто тээврийн шалган нэвтрүүлэх Хонхор, Эмээлт товчоогоор 2020 оны 10 дугаар сарын 05-12-ны өдрүүдэд дөрвөн удаагийн үйлдлээр 39.9 тонн түүхий нүүрс зөвшөөрөлгүй тээвэрлэн Улаанбаатар хот уруу нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүллээ.
Хураасан түүхий нүүрсийг Амгалан дулааны станцид хүлээлгэн өгч, зөрчил гаргасан 4 иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ ногдуулсан байна.
Иргэн Та түүхий нүүрс, түлсэн, түлэхээр завдсан үйлдлийг НМХГ-ын 70128012 дугаарын утсанд яаралтай мэдэгдэж , агаар орчны бохирдлын эсрэг үйлсэд хүчээ нэгтгээрэй гэдгийг салбарын мэргэжилтнүүд онцолж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
620440
0 эможи
Зочин
2020-10-14 09:56
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: