Энэ жилийн ИТХ-ын сонгуульд 18 мянга орчим хүн өрсөлдөж байна
2020 оны 10 сарын 14
Энэ удаагийн орон нутгийн сонгуульд ирц нөлөөлөхгүй, 07.00-20.00 цагт санал хураалт дуусгавар болно. Орон нутгийн сонгуульд нийслэлд 131 хүн, аймаг, нийслэлд 306 бие даагч өрсөлдөж байна. Улсын хэмжээнд аймаг, нийслэл, дүүрэг, сумдын ИТХ-ын сонгуульд 18 мянга орчим хүн нэр дэвшиж, өрсөлдөж байгаа юм.
2020 оны орон нутгийн сонгуульд 12 нам, эвслийн болон бие даан нийт 17,149 нэр дэвшигч өрсөлдөж байна.
- Ардчилсан нам-7869
- Монгол ардын нам-8160
- Ардчилал шинэчлэлийн нам-64
- Дэлхийн монголчууд нам-3
- Бие даагч-306
- Иргэний зориг ногоон нам-5
- МАХН-502
- Монголын ногоон нам-7
- Сахигтун Үндсэн хээлийн 19 эвсэл-7
- Үнэн ба зөв нам-1
- ХҮН-118
- Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам-107
Сонгогчид:
- Сонгогч өөрийн байнга оршин суугаа газрынхаа харьяа хэсэгт саналаа өгнө.
- Амны хаалт зүүх
- Иргэний үнэмлэх болон лавлагаагаа авчирч, биечлэн санал өгнө.
- Сонгогчийг санал авах байранд орох үед биеийн халууныг хэмжиж, гарыг халдваргүйжүүлнэ.
- Санал авах байрны гадаа болон дотор хүн хоорондын зайг 1,5 метрээс доошгүй байхаар зохион байгуулна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
620445
0 эможи
Зочин
2020-10-14 09:57
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: