САЙН МЭДЭЭ:Монгол Улсыг “Саарал жагсаалт“-аас гаргах санал дэвшүүлжээ САЙН МЭДЭЭ:Монгол Улсыг “Саарал жагсаалт“-аас гаргах санал дэвшүүлжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

САЙН МЭДЭЭ:Монгол Улсыг “Саарал жагсаалт“-аас гаргах санал дэвшүүлжээ

2020 оны 10 сарын 14

Arslan.mn

Монгол Улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах эсэхийг шийдвэрлэх ФАТФ-ын Олон Улсын хамтын ажиллагааны Хяналтын бүлгийн хурал өчигдөр (2020.10.13) онлайнаар зохион байгуулагдсан байна. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын мэдээлснээр, тус хурал дээр Монгол Улсад ирж ажилласан үнэлгээний багийн гишүүд тайлангаа танилцуулжээ.

Улмаар Монгол Улсыг “Саарал жагсаалт"-аас гаргах санал асуухад онлайн хуралд оролцож буй 100 гаруй орны төлөөлөгчдөөс нэг нь ч эсэргүүцэлгүй бүгд дэмжжээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цахим хуудастаа “Хэдийгээр эерэг дүн гарна гэдэг хүлээлттэй байсан ч Монгол Улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах санал дэмжигдэхийг сонсоод өрөөнд байсан бүх хүн баярлаж байлаа. Олон хүний хүч, хөдөлмөр шингэсэн ажлын үр дүн гарч байна” хэмээн постолжээ.

Монгол Улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах энэхүү шийдвэрийг аравдугаар сарын 21-нээс 23-нд болох ФАТФ-ын нэгдсэн хуралдаанаар баталгаажуулах юм.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620446
0 эможи

Зочин
2020-10-14 09:58
keyboard_arrow_up