СЕХ: Саналыг хакердах тухай бичлэг залилан байх боломжтой
Сонгуулийн ерөнхий хорооноос орон нутгийн сонгуулийн санал хураалтын хар машины найдвартай байдал, сүүлийн үед нийгэмд гарч буй эргэлзээг тайлах зорилгоор туршилтын сонгуулийн үйл ажиллагааг явууллахаар боллоо. Уг үйл ажиллагаанд нам, эвсэл, төрийн болон төрийг бус байгууллагын төлөөллүүд оролцох юм. Энэ талаар СЕХ-ноос мэдээлэл хийлээ.
Тодруулбал, улсын хэмжээнд 2148 сонгуулийн хэсгийн хороонд 2615 санал тоолох машиныг нэг бүрчлэн шалгаж, баталгаажуулж гэрчилгээ олгожээ. Өөр хэлбэл, сонгуульд ашиглахад бэлэн болсон гэж үзээд хэсгийн хороод руу тараасан байна. Мөн саналын хуудас хэвлүүлэх ажил дуусаж, хэсгийн хороод руу тараагдсан. Санал тоолоход бэлэн болсон машинд саналын хуудсыг уншуулж тухайн гарсан саналын үр дүнг СЕХ-ны төв сервирт дамжуулах бодит туршилтыг хийж олон нийтийн эргэлзээ тайлах нь зөв гэж СЕХ үзсэн байна. Нийслэлийн есөн дүүрэгт 453 хэсгийн хороонд 986 санал тоолох машин ажиллана. Аль дүүргийн санал тоолох машиныг сонгох уу гэдгээ нам, эвслүүд өөрсдөө сонгосы дагуу бид туршилтыг хийнэ” гэдгийг мэдээллийн эхэнд онцолоо.
Сонгуулийн сурталчилгааны үеэр мөнгө тараасан гэх бичлэг мөн санал тоолохыг машиныг хакердах тухай бичлэг цацагдсан талаар сэтгүүлчид тодруулахад, “Мөнгө эд зүйл тараасан гэх асуудлыг хууль хяналтын байгууллага шалгана. Хэрэв гэмт хэргийн шинжтэй нь нотлогдвол ТЕГ шалгана. Шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд тухайн нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасах үндэслэл бүрдэнэ. Одоогоор СЕХ-нд хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр ирээгүй байна. Нэг хаяг дээр нэр дэвшигчид бөөнөөрөө байгаа тухай мэдээллийг мөн л Улсын бүртгэлийн байгууллага шалгах боломжтой.
Цахим орчинд цацагдсан бичлэгт хоёр үйлдэл байгаа. Нэгдүгээрт, нэр дэвшигчийг залилж буй шинжтэй үйлдэл ч байх боломжтой.
Яагаад гэвэл санал тоолох төхөөрөмжийн үр дүнг өөрчлөх эсвэл гаднаас нөлөөлөх ямар ч боломжгүй. Үүнийг шалгаж өгнө үү гэсэн хүсэлтээ бид ТЕГ-т хүргүүлсэн гэдгийг СЕХ-ны Хууль эрхзүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ хэллээ.