Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2020 оны 10 сарын 14
Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр 2020 оны аравдугаар сарын 15-ны пүрэв гаригт байна. Ээлжит сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна.
Нийслэлд хэрэгжиж буй автомашины дугаарын хязгаарлалт нь амралтын өдөр болон бүх нийтийн амралтын өдрүүдэд мөрдөгдөхгүй.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд сонгуулийн санал хураах өдрийг бүх нийтээр амрах өдөр хэмээн заасан байдаг. Тиймээс бүх нийтээрээ амрах энэ өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
620457
1 эможи
Зочин
2020-10-15 01:49
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: