Н.ЛХАГВАСАЙХАН: Иргэд өөрсдийн хүсэлтээр эх орондоо ирчихэд тусгаарлах байранд зөрчил гаргаж байна Н.ЛХАГВАСАЙХАН: Иргэд өөрсдийн хүсэлтээр эх орондоо ирчихэд тусгаарлах байранд зөрчил гаргаж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 20, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Н.ЛХАГВАСАЙХАН: Иргэд өөрсдийн хүсэлтээр эх орондоо ирчихэд тусгаарлах байранд зөрчил гаргаж байна

2020 оны 10 сарын 14

Arslan.mn

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож мэдээлэл өглөө.

Тэрбээр "УОК-ын шийдвэрээр гадаад улсад байгаа иргэдийг татан авах ажиллагаанд цагдаагийн байгууллага хамгаалалт, зохицуулалтын үүрэгтэй оролцож байгаа. Өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 10,828 алба хаагч ажилласан байна.

Одоогийн байдлаар тусгаарлан ажиглах байранд 3,699 иргэн байгаа бөгөөд 12 тээврийн хэрэгсэлтэй 254 алба хаагч улсын хэмжээнд ажиллаж байна.

Мөн транзит тээврийн 9,583 жолоочтой 9,479 тээврийн хэрэгсэл улсын хилээр нэвтэрч орж ирснийг хамгаалалтад авч, аюулгүй байдлыг ханган ажилласан.

Тусгаарлах байртай холбоотой зарим зөрчил гарч байгаа. Иргэд өөрсдийн хүсэлтээр, УОК-ын шийдвэрээр эх орондоо ирээд тусгаарлах байранд байхдаа зөрчил гаргаж байна. Гэхдээ УОК болон шуурхай штабаас үр дүнтэй ажил арга хэмжээ зохион байгуулсны үндсэн дээр иргэдээс тусгаарлах байраа, хоол хүнсээ голдог байдал таслан зогсоогдсон.

Үүнд:

  • Аравдугаар сарын 8-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирж, Амар зочид буудалд тусгаарлагдсан хүмүүс "тусгаарлалтын 21 хоногийн хугацааг 14 хоног болгох хүсэлт гаргана" гэх нэрийдлээр резидент эмч болон онцгой байдлын алба хаагчдын тавьсан шаардлагыг хүлээж авалгүй өрөөнийхөө хаалгыг нээж, өрөө хооронд холхих зөрчил гаргасан. 
  • Аравдугаар сарын 10-ны өдөр Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн хоёр иргэн Ворлд Монголиа зочид буудалд тусгаарлагдахдаа согтууруулах ундааны зүйл авч орж хэрэглээд, улаан бүсээс бууж ирж зөрчил гаргасан.
  • Мөн транзит ачаа тээврийн чиглэлээр мөн зөрчлүүд гарч байна. Алтанбулаг боомтоос Улаанбаатар дахь гаалийн баталгаат агуулах хүртэл дөрвөн удаа зам тээврийн осол гарсан. Есөн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зөрчил гаргасан бөгөөд цагдаагийн байгууллагаас газар дээр нь таслан зогсоох арга хэмжээ авсан.

Зөрчил гаргасан иргэдийн тусгаарлалтын хугацаа дууссаны дараа цагдаагийн байгууллагаас хариуцлага тооцохоор шалгалтын ажиллагааг явуулж байгаа." гэсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620468
2 эможи

Nomin gichii
2020-10-17 20:55
Darvaisan gichiinuud l dandaa hutsaj bhemaa
Bold
2020-10-15 17:47
Ergvv ats nar chini vhej bga yum shig Mongoldoo ireed huuliin hvreend tusgaarlaltaa duusgaad bj chadahgvi gulugnvvd chini. Baigaa ulsdaa bgaad corona tusaad vhehgvi har pizdaa nar chini.
Nomin
2020-10-15 13:13
Chi odoo yu yriad bgn mongol hvn 100 huwi ulsaaraa chamd chinii ger bvld ugch bga bolohor chi hvndleh herehtei bi tsoltoi ged neh tomorod baih hereggvi
Зочин
2020-10-15 01:50
keyboard_arrow_up