“Бяцхан үрс” хүүхэд харах үйлчилгээний газрыг хаав
2020 оны 10 сарын 16
Иргэнээс гаргасан гомдлын дагуу нийслэлийн Баянгол дүүрэгт байдаг “Бяцхан үрс” хүүхэд харах үйлчилгээнд НМХГ-аас хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар эрх бүхий газраас зөвшөөрөл авахгүйгээр, эрүүл ахуй, аюулгүй байдал, стандартын шаардлага хангахгүй нөхцөлд бага насны хүүхдүүдийг харж байсныг илрүүлсэн байна.
Иймээс энэ дүүргийн Прокурорын газрын 18 дугаартай тогтоолоор “Бяцхан үрс” хүүхэд харах үйлчилгээний үйл ажиллагааг зогсоож, зөрчлийн хэрэг үүсгэж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
620494
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: