Дугуй шатааж ойр орчныг бохирдуулж байсан иргэнд торгууль хүлээлгэв
2020 оны 10 сарын 16
Дүнжингарав худалдааны төвийн зүүн талд нийтийн эзэмшлийн зам талбайд дугуй шатааж байгаа талаар иргэнээс ирсэн гомдлын дагуу НМХГ-аас шалгалт хийжээ.
Шалгалтаар иргэн Б.Г нь агаарын чанарыг сайжруулах 4 дүгээр бүсэд дугуй шатааж, ойр орчныг бохирдуулж байсан нь тогтоогдсон байна. Иймд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ноогдуулж, зөрчлийг арилгуулахаар эрх бүхий албан тушаалтанд хэргийг шилжүүлжээ. Мөн зөрчил гаргасан иргэнд албан даалгавар хүргүүлж биелэлтэд нь НМХГ-аас хяналт тавьж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
620495
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: