Сөүл рүү өнөөдөр транзит нислэг үйлдэнэ
Улсын Онцгой комисс /УОК/-ын шийдвэрийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр/2020.10.16/ хөөрнө. Тус транзит нислэгээр 250 гаруй иргэн ирэх бөгөөд дээрх иргэдийг ХӨСҮТ, Сүнжин Гранд, Хабу, Зүчи зочид буудалд тусгаарлах юм.
УОК-ын шийдвэрийн дагуу энэ сард 11 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсний дагуу Нурсултан, Сөүл рүү хоёр нислэг, Токио руу нийт дөрвөн удаагийн нислэг үйлдэж, 1560 иргэнээ татан аваад байна.
ЦААШИД ХИЙГДЭХ НИСЛЭГҮҮД
Аравдугаар сарын 17-нд Сөүл-Улаанбаатар
Аравдугаар сарын 18-нд Сөүл-Улаанбаатар
Аравдугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатар
Аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатар
Аравдугаар сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлд тус, тус нислэг үйлдэх бол Сиатл-Улаанбаатар чиглэлийн нислэгийн хугацаа тодорхойгүй байна.