Морьтойгоо нууранд осолдож амиа алджээ
2020 оны 10 сарын 16
Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Их-Ойгор багийн “Ойгор” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 150 км-т, сумын төвөөс баруун зүгт 100 км-т/ Ттус сумын харьяат малчин Ө 23:00 цагийн орчим гэрлүүгээ явна гэж морьтой яваад сураггүй болжээ. Унаж явсан морь нь “Арал” гэдэг нууранд үхсэн байхыг нь олсон тухай дуудлагыг 2020.10.15-ны өдрийн 11:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 150 км замыг туулан 17:14 цагт очиж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулснаар мөн өдрийн 19:26 цагт иргэн Ө-ийн цогцсыг Арал нуурын 3 метрийн гүнээс олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
620504
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: