Хоригдлуудын дунд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулжээ
2020 оны 10 сарын 17
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас хяналтын харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын 425 дугаар нээлттэй хорих ангийн хоригдлуудын дунд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулсан байна.
Уг ажлын хүрээнд “Хар тамхи цагаан тахал”, “Архинд дурласан нэгэнд хүргэх үг”, “Эрүүдэн шүүх гэдэг нь...” зэрэг гарын авлага бэлтгэн тарааснаас гадна хорих ангийн дотоод журмыг сахин биелүүлэх, хоригдлуудын дунд гарсан зөрчил, түүний хор уршгийн талаар яриа хийж, холбогдох хууль, дүрмийн талаар мэдээлэл өгчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
620546
0 эможи
Зочин
2020-10-19 17:26
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: