СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орхон голын гүүрэн дээрээс автомашин унаж, хоёр иргэн амиа алджээ
2020 оны 10 сарын 19
Энэ сарын 17-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн Дуут толгой гэдэг газарт орших Орхон голын гүүрэн дээрээс автомашин унаж осолдсон тухай дуудлагыг 10.17-ны өдрийн 16:40 цагт тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ.
Дуудлагын дагуу Архангай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 120 км замыг туулан 21:30 цагт очиж “Приус-20” загварын автомашиныг “Орхон” голоос татаж гарган, тус автомашин дотроос иргэн 48 настай эрэгтэй М, 51 настай эрэгтэй Б нарын цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
3
3
2
620559
10 эможи
Зочин
2020-10-19 17:29
Зочин
2020-10-19 13:06
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: