СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуу жолооч 42 настай эрэгтэйг гурван настай охины хамт мөргөөд зугтжээ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуу жолооч 42 настай эрэгтэйг гурван настай охины хамт мөргөөд зугтжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуу жолооч 42 настай эрэгтэйг гурван настай охины хамт мөргөөд зугтжээ

2020 оны 10 сарын 19

Arslan.mn

2020.10.18-19-ний өдрүүдэд нийт 704 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 536 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан.

Ослын улмаас 13 хүн гэмтэж 2 нь хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас  орон нутагт 6 хүний амь нас хохирсны 2 нь хүүхэд байна.

Нийт хүн гэмтсэн дуудлага мэдээллийг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр-9 
  • Мөргөлдөх хэлбэрээр-2
  • үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн  байна.

Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:

  • 2020.10.17-ны 16.20 цагийн орчим Архангай аймгийн Өлзийт сумын нутаг Ямаат баг Өндөр толгой гэх газар /Аймгийн төвөөс зүүн тийш 130км/ шороон замд “Орхон” голын гүүрэн дээрээс Toyota Prius М жолоочтой автомашин онхолдож, жолооч 48настай, эрэгтэй М,  зорчигч 51настай эрэгтэй Б нарын 2 хүний амь нас хохирсон.
  • 2020.10.17-ны 19.57 цагийн орчим Төв аймгийн Лүн сумын нутаг Өгөөмөр 2-р баг Бэрхийн даваа баруун ам гэх газар /Лүн сумын төвөөс баруун хойш 27км/ асфальтан замд Nissan Tiida  маркийн автомашин Kia Frontier маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч 8 сартай, эмэгтэй С-н амь нас хохирсон. 
  • 2020.10.18-ны 19 цагийн орчим  Дундговь аймгийн Дэрэн  сум “Сул” гэх газар /сумын төвөөс зүүн хойш 10км/ шороон замд Kia Frontier Э жолоочтой автомашин нь улсын дугааргүй Даюун маркийн Г жолоочтой мотоциклтой мөргөлдөж, жолооч  34настай, эрэгтэй Г-ийн  амь нас хохирсон. 
  • 2020.10.18-ны 12 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Дэрэн сум “Бэлэндалайн гарам” гэх газар /сумын төвөөс  хойш 9км/ шороон замд Mitsubishi Minicab З жолоочтой автомашин нь Марзан шанд гэх голын эрэг мөргөж, жолооч 61 настай, эрэгтэй З-н амь хохирсон.
  • 2020.10.18-ны 19.30 цагийн орчим Өвөрхангай аймгийн Тарагт сумын 2-р баг “Арвайн тал” гэх газар /аймгийн төвөөс баруун зүгт 18,2 км/ асфальтан замд Hyundai Porter  маркийн автомашин Toyota Prius маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч 4 настай, эрэгтэй Н амь хохирсон.  

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 жолоочийг илрүүлж ажилласан  байна.

2020.10.17-ны 18.45 цагийн орчимд СХД-н 22 дугаар хороо Тахилтын зам, Жаргалантын автобусны буудлын замд Toyota Prius маркийн автомашины жолооч А /Др:2.22%/  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явган зорчигч 42 настай, эрэгтэй Э, 3 настай, эмэгтэй Ц нарын 2 хүнийг мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явсныг тус албаны  эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагч шуурхай эрэн сурвалжилж олж тогтоосон байна.

СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН 91 ЖОЛООЧИД АРГА ХЭМЖЭЭ ТООЦЖЭЭ

Мөн давуу эрх бүхий явган зорчигчид гарц нь дээр зам тавьж өгөөгүй 84 жолоочийг МУ-ын ЗТХ-ийн 14.7.38-д заасны дагуу хариуцлага тооцож ажилласан байна.

Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС анхааруулж байна.


 

Эх сурвалж: ТЦА
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
620563
2 эможи

Badarch taxar
2020-10-19 23:23
Mashin barisan hvn bolgon aluurchini hutga barichihsan yawdag hezeech heniigch alj medne
,
2020-10-19 17:54
Sogtuu jolooch nar diildhee bailaa Sogtuugaar Teevriin heregsel joloodvol erhiug ne bur musun hychingyi bolgooch
Зочин
2020-10-19 17:25
Зочин
2020-10-19 13:07
keyboard_arrow_up