Барилга байгууламжийн зураг төсөл, хяналтын тогтолцоо салбар ЗӨВЛӨГӨӨН болж байна Барилга байгууламжийн зураг төсөл, хяналтын тогтолцоо салбар ЗӨВЛӨГӨӨН болж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Барилга байгууламжийн зураг төсөл, хяналтын тогтолцоо салбар ЗӨВЛӨГӨӨН болж байна

2020 оны 10 сарын 20
Arslan.mn
Барилга байгууламжийн суурь зураг төсөл байдаг. Тэгвэл барилга байгууламжийн чанарын асуудал зураг төслөөс эхэлж яригдана. Өнөөдөр Барилга байгууламжийн зураг төслийн чанар, хяналтын тогтолцоо” салбар хуралдаан Барилгын хөгжлийн төвд өрнөж байна.
 
Зөвлөгөөнд хот төлөвлөлт, барилгын зураг төслийн байгууллагууд, зураг төслийг хянаж зөвшилцдөг МХЕГ, ОБЕГ, НЗДТГ, НХБХГ-ын төлөөлөл, барилга угсралтын байгууллагын төлөөлөл 21 аймгийн ерөнхий архитекторууд оролцож, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулж буй өнөөгийн тогтолцоо, гарч буй алдаа зөрчил, тулгарч буй асуудал, шийдвэрлэх арга замыг хэлэлцэж байгаа юм.
Arslan.mn
Монгол Улсын хэмжээнд 840 гаруй зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Гэвч төрийн байгууллагын хяналт, уялдаа холбоо, хувийн хэвшлийн уялдаа холбоо сул байдгаас шалтгаалан зураг төсөлд зөрчил үүсдэг талаар мэргэжлийн байгууллагууд хэллээ. Тухайлбал хот төлөвлөлтийг 30-50 жилээр төлөвлөдөг. Гэвч зураг төсөл хийж буй байгууллага аж ахуйн нэгж, геологийн дүгнэлттэй уялдаж төлөвлөх ёстой ч энэ асуудал дутагдалтай байдаг байна. Мөн голын ай сав газарт зураг төсөл гаргаж болохгүй гэдэг ч ай сав газрынх нь хил хязгаар мэдэгддэггүй зэрэг асуудал тулгардаг байна. Түүнчлэн төр, хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах нь зүйтэй гэдгийг оролцогчид санал нэгтэй хэлж байна. Энэ мэт зураг төсөл зохиогч нар болон зураг төсөлд магадлал хийхэд гардаг алдаа дутагдлаа өнөөдрийн зөвлөгөөн хэлэлцлээ. Энэхүү санал болон зөвлөгөөний илтгэлүүдэд дурдагдсан хууль эрх зүй, дүрэм журмуудын хоорондын уялдаа холбоог сайжруулж зөрчил дутагдлыг арилгах ажлын хэсгийг мэргэжлийн төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулан байгуулж ажиллуулах тухай зөвлөмжийг “Барилга байгууламжийн чанар хяналтын тогтолцоо-2020” үндсэн зөвлөгөөнд танилцуулах юм.
Arslan.mn
Барилга байгууламжийн зураг төслийн чанар, хяналтын тогтолцоо салбар зөвлөгөөнийг Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбоо, Монголын архитекторуудын эвлэл, Монголын барилгын инженерүүдийн холбоо, Монголын хот төлөвлөгчдийн нэгдсэн холбоо, Монголын барилгын төсөвчдийн холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620582
0 эможи

Зочин
2020-10-21 18:40
БХТ
Ц.Амарсанаа

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up