Консул асан Д.Мөнх-Эрдэнийг АТГ-т шалгаж байна Консул асан Д.Мөнх-Эрдэнийг АТГ-т шалгаж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Консул асан Д.Мөнх-Эрдэнийг АТГ-т шалгаж байна

2020 оны 10 сарын 21

Arslan.mn

Монгол Улсаас ӨМӨЗО-ы Хөх хотод сууж байсан ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийг эрх мэдлээ ашиглаж, дипломат дугаартай автомашинаа өмнөд хөршийн иргэнд худалдсан үндэслэлээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байна. Эх сурвалжуудын өгүүлснээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд багагүй хугацаа өнгөрч буй бөгөөд шинжээчдийн дүгнэлт гарсны дараа яллагдагчаар татах, эсэхийг нь шийдвэрлэх гэнэ. Тэрбээр автомашин худалдан борлуулсан тухайгаа зурагтаар “Монгол Улсаас гадаад оронд суугаа дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөгч нь татваргүйгээр автомашин оруулж, унаж хэрэглэх эрхтэй. Монголд суугаа бусад бүх орны төлөөлөгч ч ийм эрхтэй байдаг. Венийн конвенцод заасан энэ эрхээ эдэлж БНХАУ руу автомашин оруулсан. Гэхдээ би Монголоос аваачсан “Range Rover” маркийн автомашинаа бусдад шилжүүлсэн, зарсан асуудал байхгүй. Энэ бол миний албан тушаалыг авах гэсэн хүмүүсийн гүтгэлэг байсан. Шүүхээр гэм буруутай, эсэхийг тогтоогоогүй байхад ажлаас өөрчилсөн шийдвэр гаргана гэдэг харамсалтай. Би буруу зүйл хийсэн бол хариуцлага хүлээхэд бэлэн” хэмээсэн юм.

Тэгвэл хууль сахиулах байгууллагынхны шалгалтаар тэрбээр Хөх хот дахь Консулын газрын албан хэрэгцээнд ашиглах нэрээр автомашинууд оруулаад нэгийг нь өвөрмонгол хүнд зарсан аж. Автомашин худалдан авсан хүнийг олж тайлбар, мэдүүлэг авах шаардлагатай учраас өмнөд хөршийн талд Эрхзүйн талаар харилцан туслалцах гэрээний хүрээнд тухайн өвөрлөгч хүнээс тайлбар, мэдүүлэг авч өгөхийг хүссэн юм байна. Прокурорын байгууллагын эх сурвалжууд “УИХ-ын сонгуульд Баянхонгор аймагт нэр дэвшиж байсан Д.Мөнх-Эрдэнийг өмнө эрхэлж албан тушаалтай нь холбогдуулж хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа нь үнэн. Мөрдөх байгууллахаас түүнийг яллагдагчаар татах санал ирүүлээгүй” хэмээлээ.

Бидэнд олдсон мэдээллээр эрх мэдлээ ашиглан өмнөд хөршийн татвараас зайлсхийж, албан хэрэгцээнд ашиглах нэрээр Д.Мөнх-Эрдэнийн оруулсан өөр нэг машин “Лексус-570”- ыг Хөх хот дахь Ерөнхий консулын газарт хааш нь ч хөдөлгөж чадахгүй, битүүмжилчихээд байгаа юм байна.

Бэлтгэсэн: Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620596
0 эможи

Зочин
2020-10-21 18:38
Зочин
2020-10-21 11:23
keyboard_arrow_up