ЦЕГ-ын дарга Ж.Болдод генерал цол олгоно
2020 оны 10 сарын 21
Засгийн газрын долдугаар сарын 22-ны өдрийн ээлжит хуралдаанаар Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ)-ын даргаар тус газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болдыг томилсон. Түүнд хошууч генерал цол олгох тогтоолыг Засгийн газрын өнөөдрийн хурлаар хэлэлцэн баталсан байна. Уг тогтоолыг Засгийн газраас Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлснээр зарлиг гаргаж, батлах аж.
Цагдаагийн хурандаа Ж.Болд нь хуульч, эрх зүйч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй бөгөөд хууль зүйн ухааны магистр, докторант юм.
АЖЛЫН ТУРШЛАГА
- 1996-2001 онд Хэнтий аймгийн цагдаагийн газарт мөрдөн байцаагч;
- 2001-2006 онд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч;
- 2006-2010 онд Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагч;
- 2010-2011 онд Мөрдөн байцаах газарт Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагч;
- 2011-2012 онд Мөрдөн байцаах албаны Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөн байцаагч;
- 2012-2013 онд Мөрдөн байцаах албаны Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга;
- 2013-2014 онд Мөрдөн байцаах албаны Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн тасгийн дарга;
- 2014 онд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт тасгийн дарга, Хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэрэгтэй тэмцэх хэлтэст Мөрдөн байцаах тасгийн дарга;
- 2015-2017 Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасагт Мөрдөн байцаах тасгийн дарга;
- 2017 оны гуравдугаар сараас Эрүүгийн Цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаах тасгийн дарга;
- 2017 оны зургаадугаар сараас Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын даргаар
- 2019 оноос ЦЕГ-ын Дэд даргаар тус тус ажиллаж байжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
620609
1 эможи
zochin
2020-10-30 15:47
Эрт байна даа.Хоёрт энэ хүчний байгууллагынхан дарга цэрэггүй жаахан тураачээ.Цагдаа хүмүүс гэдсээ чирсэн байх ёстой юу гэдгэр тэвхгэр булчин шөрмөслөг байх ёстой юу...Үүн дээр нэг анхаарал хандуулаач Болд генерал аа.Цаагуур чинь хөгшин хүн ухасхийхэд хөлд нь үрэгдчихмээр хөөгөөд гүйцэхгүй амьсгалдаа боогдчихмоор бөөрөнхий бөөрөнхий цагдаа нар их байна.
зочин
2020-10-22 13:01
жаахан юм хийлгэж, ажлыг нь сайжруулж байгаад цолоо өгөөчээ.
Зочин
2020-10-21 18:37
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: