25 тонн дизель түлш тээвэрлэж явсан машин осолдож хоёр хүн гэмтжээ 25 тонн дизель түлш тээвэрлэж явсан машин осолдож хоёр хүн гэмтжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

25 тонн дизель түлш тээвэрлэж явсан машин осолдож хоёр хүн гэмтжээ

2020 оны 10 сарын 22

Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутаг Байшинт гэх газарт 25 тонн дизель түлш тээвэрлэж явсан авто машин өчигдөр өглөө осолджээ. Ослын улмаас гэмтэл авсан хоёр иргэн аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байна.

Тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны болон Хэмжил зүй, Эрүүл ахуй халдвар хамгаалал, Эрчим хүч, Автотээврийн хяналтын улсын байцаагч нар ослын нөхцөл байдалд хяналт шалгалт хийн ажиллав.

Ослын улмаас 3,000 литр түлш асгарч 0.2 га буюу 2,000 м.кв талбай бүхий хөрсийг бохирдуулсан нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.

Хөрснөөс дээж авч УЦУОШГазарт хүргүүлж, хяналт шалгалтын ажиллагааг үргэлжилж байгаа аж.

Ослын шалтгааныг урьдчилсан байдлаар шатахуун ачсан машины тоормос ажиллахгүй болсон гэж дүгнэжээ.

Гэрэл зургийн эх сурвалж: МХЕГ

Гэрэл зургийн эх сурвалж: МХЕГ

 

 

Эх сурвалж: МХЕГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620614
0 эможи

keyboard_arrow_up