ЦЕГ: Согтуу цагдаа төрийн ордны хашаа мөргөөгүй ЦЕГ: Согтуу цагдаа төрийн ордны хашаа мөргөөгүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ: Согтуу цагдаа төрийн ордны хашаа мөргөөгүй

2020 оны 10 сарын 22

Олон нийтийн цахим сүлжээнд “Согтуу цагдаа машинаараа явган зорчигч гэмтээж, төрийн ордны хашааг мөргөжээ” гэх ташаа мэдээлэл гарсан.

Хэргийг тодруулбал, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо “Засгийн газрын ордны баруун урд талын хашааг автомашин мөргөчихлөө” гэсэн дуудлага мэдээллийг 10 дугаар сарын 18-ны өдрийн 06:23 цагт цагдаагийн байгууллага хүлээн авсан.

Тус мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад 25 настай, хувийн байгууллагад менежер ажилтай А гэгч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол үйлдсэн хэргийг Тээврийн цагдаагийн алба шалгаж байна.

Тухайн тээврийн хэрэгсэлд цагдаагийн алба хаагч М нь хамт зорчиж явсан бөгөөд ажлын бус цагаар, энгийн хувцастай, согтууруулах ундаа хэрэглэсэн асуудалд албаны шалгалтыг явуулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620620
0 эможи

Иргэн
2020-10-23 08:22
Ямар ялгаа байгаан. Цагдаа, согтуу, машин бариагүй ч согтуу хүнээр бариулаад өөрөө хажууд нь суугаад явж байсан. Цагдаа хүн амарч байгаа үедээ энгийн хувцас өмсөөд согтуу явж болно, бас согтуу хүнээр машин бариулаад хажууд нь хамт суугаад явж болно... Ингэж хэлээд байгаа юм уу
Зочин
2020-10-22 12:38
bitgii hudlaa umuuruud bai
keyboard_arrow_up