ЦЕГ: “Эрүү шүүлтээс ангид байх эрх“ сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа ЦЕГ: “Эрүү шүүлтээс ангид байх эрх“ сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ: “Эрүү шүүлтээс ангид байх эрх“ сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа

2020 оны 10 сарын 22

Arslan.mn

Эрүү шүүлтээс ангид байх эрх" сэдэвт хэлэлцүүлгийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Цагдаагийн Ерөнхий Газар хамтран зохион байгуулж байна.

Энэхүү хэлэлцүүлгийг нээж Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг, ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал нар үг хэлэв. Дээрх сургалт нь Монгол Улс НҮБ-ын гишүүнээр элссэн тэмдэглэлт ойн өдөр, улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгааг онцлон тэмдэглээд, цагдаа, мөрдөн байцаах албаны өдөр тутмын үйл ажиллагаанд хүний эрхийн мэдрэмж, хандлагыг төлөвшүүлэх, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхээр мэргэшсэн алба хаагчдыг бэлтгэх нь чухал болохыг санууллаа.

Хүний эрхийн Үндэсний Комисс Цагдаагийн Ерөнхий газар сүүлийн 17 жилийн хугацаанд тасралтгүй хамтран ажиллаж ирсэн төдийгүй цагдаагийн албанд 100 гаруй хүний эрхийн сургагч багшийг бэлтгээд байна. Энэ удаагийн сургалтад цагдаагийн байгууллагын 21 аймаг дахь салбар, газрууд, нийслэлийн бүх дүүргийн хэлтсүүдийн алба хаагч, мөрдөгчид цахимаар, төвийн алба хаагчид танхимын хэлбэрээр оролцох юм.

Сургалт үргэлжилж байна.

Эх сурвалж: ЦЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620630
0 эможи

ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up