Сү.Батболдын хэрэг шүүхэд шилжжээ Сү.Батболдын хэрэг шүүхэд шилжжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 31, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Сү.Батболдын хэрэг шүүхэд шилжжээ

2020 оны 10 сарын 23
Arslan.mn
Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Сү.Батболд шүүхэд дуудагдахаар болсон гэх мэдээлэл бидэнд ирлээ. Ерөнхий сайд асан, одоогийн УИХ-ын гишүүн, УИХ дахь Тусгай хяналтын дэд хорооны дарга Сү.Батболдыг Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс шалгасан байна. Ингээд Сү.Батболдыг гэм буруутай гэж үзэн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорын  газарт шилжүүлжээ. Харин Нийслэлийн прокурорын газраас уг хэргийг хэдхэн хоногийн өмнө шүүхэд шилжүүлсэн байна. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ 2009 оны аравдугаар сарын 6-нд байгуулагдсан. Тухайн үед Ерөнхий сайдаар С.Баяр ажиллаж байв. Тэгэхэд С.Баярын Засгийн газрын Гадаад харилцааны сайд нь Сү.Батболд байсан. Харин Оюутолгойн гэрээ байгуулагдсанаас хойш 20 гаруйхан хоногийн дараа С.Баяр “өвчний учир” Монгол Улсын Ерөнхий сайдын ажлаа өгч, түүний халааг Сү.Батболд авч байсан юм.
Товчхондоо, Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш сар хүрэхгүй хугацааны дараа Сү.Батболд Ерөнхий сайдаар томилогдож байсан гэсэн үг. Гэхдээ АТГ-аас С.Баярыг Оюутолгойн гэрээг сайн, эсвэл муу байгууллаа гэж шалгаагүй байдаг. Түүнийг 2018 онд баривчлахдаа “...Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, ‘‘Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж байна” гэж мэдэгдэж байв.
Мөн С.Баяр өөрөө “...Оюутолгойн гэрээ байгуулсан Засгийн газрын тэргүүн байсан намайг Эрүүгийн хуулийн 20.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн хэмээн 2018 оны дөрөвдүгээр сарын 10- нд яллагдагчаар татсан. Энэ зүйл анги нь “Гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс олон хүнтэй тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн зүйлээр хангасан...” гэх агуулгатай агаад, арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэлтэй аж. ...Эрүүгийн хуулийн “Албан тушаалаа урвуулан ашиглах, мөнгө угаах” гэх гэмт хэрэг үйлдсэн хэмээх өөр ял тулгав.
Яллагдагчаар татах прокурорын тогтоолд “Оюу толгойн гэрээ байгуулагдах нь тодорхой болмогц... Ерөнхий сайд асан С.Баяр нь өөрийн найз Ч.Даваанямын хувь нийлүүлсэн Петровис ХХК-ийг Айвенхоу Майнз ХХК-тай их хэмжээний үнийн дүн бүхий шатахуун нийлүүлэх тухай гэрээ байгуулуулан албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэжээ” гэсэн байдаг.
Эх сурвалжийн мэдээллээр Ерөнхий сайд асан Сү.Батболдыг ч бас С.Баяртай адил зүйл ангиар буруутгаж буй бололтой. Юутай ч Оюутолгойтой холбоотой асуудлаар гэмт хэрэгт шалгагдаж, яллагдагчаар татагдсан гурав дахь Ерөнхий сайд нь Сү.Батболд болж байна. Харин шүүх хэрхэн шийдэх нь удахгүй тодорхой болох аж.
 
 
Б.Гарьд
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
620642
9 эможи

Зочин
2020-10-26 06:46
Олон жилийн өмнөөс хулгай луйвар нь эхэлсэн Одоо л зах зухаасаа илэрч бна уу даа Аливаа юм цаг хугацаатай гэдэг дээ Хүн шуналаа жаахан хязгаарладаг баймаар юм Ганц Оюу толгой биш Бороогийн алт гээд үргэлжлэх юм их бий
Зочин
2020-10-25 11:18
Munxtsetsegee yaanaa
Зочин
2020-10-25 11:16
MUXTSETSEG
Монгол хүн
2020-10-24 08:21
Хаана юу байна түүнээс хумслахдаа мастер шдэ? Залилангын ах?
Зочин
2020-10-24 03:54
Зочин
2020-10-23 20:48
Ene usnaas tsever garna. Yaj ch chadahvui
Балган
2020-10-23 20:41
Харин ч гэмгүй царайтай хулгайч маш олон жил нуувчинд байлаа одоо цаг нь болсон, тэр их хулгайлсан алт мөнгөө авсруугаа авч орох уу
Ёмбоо
2020-10-23 20:37
Цаг нь болжээ, шинэ жарны номонд энэ хулгана жил бүх булхай хулгай,гэм нүгэл хийгээд юу ч болоогүй мэт чимээгүй сэмхэн амьдрагсадын булхай нүдэн олсон мэт илчлэгдэнэ гэж бичигдсэн буй гэнээ
Зочин
2020-10-23 17:38
Зоригт гэдэг сайд нь алгаа
иргэн
2020-10-23 14:00
ингэх цаг ирдэг юм байжээ
Зочин
2020-10-23 12:13
Кккк
2020-10-23 09:42
Женко бэлтгэлээ хангасаар
keyboard_arrow_up