Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын генерал цолтнуудад хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа боллоо Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын генерал цолтнуудад хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын генерал цолтнуудад хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа боллоо

2020 оны 10 сарын 23

Arslan.mn

Монгол Улсад генерал цол бий болсны 76 жилийн ой, “Генералуудын өдөр”-ийг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас төрөн гарсан генерал цолтнуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагааг өнөөдөр /2020.10.22/ Цагдаагийн ерөнхий газрын “Хүндэтгэлийн танхим”-д зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагаанд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын генералууд, Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, дэд дарга нар болон даргын зөвлөлийн гишүүд, алба хаагчдын төлөөлөл оролцсон юм.

Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир хүндэтгэлийн арга хэмжээг нээж үг хэлэхдээ:

“Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас төрөн гарсан эрхэм хүндэт генерал цолтон Та бүхэндээ Монгол Улсад генерал цол бий болсны 76 жилийн ой, “Генералуудын өдөр”-ийг тохиолдуулан Монгол төрийн цагдаа, дотоодын цэргийн нийт бие бүрэлдэхүүн, Цагдаагийн ерөнхий газрын даргын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Их эзэн Чингис хааны үеэс эдүгээг хүртэл эх орныхоо тусгаар тогтнол, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдал, ард түмнийхээ амар тайван амьдралын төлөө өөрийн мэдлэг чадвар, хөдөлмөр зүтгэлээ зориулж ирсэн эрхэм хүндэт генералууд Та бүхэнд гүн хүндэтгэлээ илэрхийлье. Анх 1944 онд манай улсад эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онц гарамгай гавьяа байгуулсан цэргийн дээд дарга нарт генерал цол олгох журам гарч, үүний дагуу мөн оны 04 дүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн нарын 11 хүнд олгож эхэлсэн түүхтэй. Энэ түүхэн өдрийг Монголын генералуудын өдөр болгон 15 дахь жилдээ ёслон тэмдэглэж, уламжлал ёсоор Та бүхнийгээ хүлээн авч хүндэтгэл үзүүлж байгаадаа туйлын баяртай байна. Цагдаа, дотоодын цэргийн байгууллага түүхэн цаг хугацаануудад төр, засгийн бодлого шийдвэр, хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж, ард, иргэдийн итгэл хүндэтгэлийг хүлээхэд Та бүхний үүрэг, оруулсан хувь нэмэр үлэмж их байсныг зориуд тэмдэглэж байна. Монгол Улсын цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын түүхийг бүтээлцсэн эрхэм хүндэт генералууд та бүхний эр зориг, сүлд хийморийн илэрхийлэл болсон их үйлсийг залуус бид, үр хойчдоо уламжлуулан, улам нэр төртэй үргэлжлүүлэн ажиллахаа илтгэж байна. Монгол төрийн үе үеийн генералуудыг маань төрийн сүлд мөнхөд ивээх болтугай” хэмээлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620651
0 эможи

Зочин
2020-10-24 03:55
Зочин
2020-10-23 12:11
keyboard_arrow_up