Улаанбаатарт 2-4 градус дулаан байна Улаанбаатарт 2-4 градус дулаан байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 08, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатарт 2-4 градус дулаан байна

2020 оны 10 сарын 27

Өнөөдөр нийслэлд их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 14-16 градус, бусад хэсгээр 9-11 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна.

2020 ОНЫ АРАВДУГААР САРЫН 27-НЫ 20.00 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, талын нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 11-16 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 7-12 градус, бусад нутгаар 2-7 дулаан байна.

2020 ОНЫ АРАВДУГААР САРЫН 28-НААС АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 1-НИЙГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Энэ сарын 29-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи аравдугаар сарын 29-нд Алтайн салбар уулсаар, 30-нд ихэнх нутгаар, 31-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. Энэ сарын 30-нд баруун аймгуудын нутгаар, 31-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг хүйтэрнэ.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620711
0 эможи

Зочин
2020-10-27 13:09
keyboard_arrow_up